БЭТ Ж.Батзандангийн хувь заяа дээсэн дөрөөн дээр “дэнжигнэж” байна
Нэгэн цагт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй хамт “Шударга 5” нэртэйгээр жагсаал зохион байгуулж дэрвэж явсан Ж.Батзандангийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч Засгийн газар унахад ойрхон байна.
Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Түүнийг Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр санал болгож шийдвэрүүлсэн байдаг.
Ж.Батзандан Засгийн газрын БЭТ болсноор стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт оролцож ажиллах үүрэгтэй байв. Тиймээс одоо АН шинэ Засгийн газартай хамтрахгүй бол Ж.Батзандан хоосон хоцорно.
Түүний хувь заяа Г.Занданшатар Ерөнхий сайдад томилогдсоны дараа шийдэгдэх юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.