ТОМИЛГОО: ЕТГ-ын даргаар ажиллах А.Үйлстөгөлдөр гэж хэн бэ

ТОМИЛГОО: ЕТГ-ын даргаар ажиллах А.Үйлстөгөлдөр гэж хэн бэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болж түүнийг дагасан томилгоонууд үргэлжилж байна.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын томилгоог олны дунд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл энэ албан тушаалд өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа А.Үйлстөгөлдөр очихоор болжээ.

Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үеэс нь зөвлөхийг нь хийж,  хамтарч ажилласан. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ.  Тэрбээр МАН-ын залуу боловсон хүчний нэг юм.

А.Үйлстөгөлдөрийн хувьд тэрээр орос англи хэлтэй, АНУ-д суралцсан мөн хэвлэл мэдээллийн байгуулагад 12 жил ажилласан туршлагатай. МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад уран бүтээлч болон захирлын ажлууд эрхэлж байжээ.

Харин түүний төрийн албаны замнал бол,

2016-2017 он Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

2017-2020 он Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2020-2021 он Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга

2020 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.