Сураг ажиг: Сайдын суудал горилогсод яамдуудыг голж шилж явна

Сураг ажиг: Сайдын суудал горилогсод яамдуудыг голж шилж явна

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлэх гэж нилээн дуншиж байна. Улс төрд өрнөж буй үйл явцыг ажвал, УИХ-ын залуу гишүүд Ерөнхий сайдад шахалт үзүүлж Засгийн газарт багтах санаа өвөрлөн тэмцэж, тэвдэж явна.

Ерөнхий сайдын дуншиж буй гол асуудал нь одоо МАН дангаараа засаглах уу, Их эвсэлийн Засгийн газар байгуулах уу гэдэг дээр гацчихсан.

Хэрэв МАН дангаараа засаглавал, эрх барих хугацаандаа олон сөрөг хүчинтэй нүүр тулж ах намаас гарах хуулийн төслүүд няцаагдах эрсдэлтэй.

Тэгвэл Их эвсэлийн Засгийн газар байгуулагдах сургаар УИХ-ын гишүүд эхнээсээ сайдын суудлаа голоод эхэлж.

Жишээ нь, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг санал болгоход татгалзаж, Шадар сайд руу зүтгэжээ. Харин ИЗННамд Барилга хот байгуулалтын яамыг санал болгоход мөн татгалзсан сурагтай.

Одоо Зам тээврийн яамны сайдаар Б.Дэлгэрсайхан ажиллаж байгаа билээ. Б.Дэлгэрсайхан сайд бол МАН-ын хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн нэг. Хувьдаа төмөр замтай, вагонтой. Тиймээс эл сайдыг солих нь нэн зүйтэй.

Барилга хот байгуулалтын сайдаар одоо Ж.Батсуурь ажиллаж буй.

Ямартай ч өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлж, танилцуулах байх гэж олон нийт чих тавин хүлээж буй. Одоо 10 цагаас АН, МАН-ын бүлгийн хуралдаанаар асуудал тодорхой болох чигтэй байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.