“Улаанбаатар Амазонс” баг шөвгийн наймд үлдлээ
3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар эмэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээн өчигдөр Монгол улсад эхэллээ. Сүхбаатарын талбайд болж буй тус тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодороод байна. Тодруулбал, уг тэмцээнийг зохион байгуулж буй давуу эрхийн дагуу манай улсаас гурван баг оролцох эрх авснаас “Улаанбаатар Амазонс” баг шөвгийн наймд шалгарлаа.
“Улаанбаатар Амазонс” баг хэсгийн эхний тоглолтод Австрийн багт 17:11-ээр хожигдсон. Улмаар хэсгээсээ гарах шийдвэрлэх тоглолтод Филиппин улсын багийг 21:16-аар хожиж шилдэг наймд үлдлээ. Өнөөдөр хасагдах шатны тоглолт 16:00 цагаас эхэлнэ. “Улаанбаатар Аманзонс” баг Украйны багтай тоглохоор оноолт таарчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.