Э.Одбаяр: Монгол төрийн бодлого, шийдвэрүүд судалгаанд үндэслэж гарах ёстой.

Э.Одбаяр: Монгол төрийн бодлого, шийдвэрүүд судалгаанд үндэслэж гарах ёстой.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр үг хэлсэн юм. Тэрээр "Монгол төрийн бодлого, шийдвэрүүд судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэр шийдвэрүүд алдаагүй байхын тулд эрсдэлээ тодорхойлох, эрсдэлээс бусад бүх зүйлийг төлөвлөлт, хяналт хэрэгжилтийг нэг цонхны системээр хангах бодлого, хэрэгжилт хамгийн чухал. Төлөвлөлтөөс эхлүүлээд тайлагналт хүртэл эрсдэлтэй зүйлс, санамсаргүй зүйлс аль болох бага байх ёстой." хэмээн онцлон хэллээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.