Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
9:30 цагт: “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн нээлт “Холидей Инн” зочид буудалд болно.
10:30 цагт: Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад шүүх засаглалыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа “Холидей Инн” зочид буудалд болно. Холбогдох утас: 89892022
10:30 цагт: Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар ОБЕГ-т мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069
11:40 цагт: "Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг" Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах "Мэнд Цолмон" өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайд болно.
13:00 цагт: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Төрийн ордонд мэдээлэл өгнө.
18:00 цагт: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.