Хуульч О.Батхүү: “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багшийн ТББ-руу улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг оржээ. Төрийн өндөр албан тушаалтан төрөөс мөнгө авах нь бүү хэл сургалтын тэ...

Хуульч О.Батхүү: “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багшийн ТББ-руу улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг оржээ. Төрийн өндөр албан тушаалтан төрөөс мөнгө авах нь бүү хэл сургалтын тэ...

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах түүний хамаарал бүхий байгууллагад улсын төсвөөс 1.2 тэрбумын санхүүжилт авсан асуудал олны шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ талаар хуульч О.Батхүү хэлэхдээ, “Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багшийн ТББ-руу төсвөөс 1.2 тэрбум төгрөг оржээ. Үүнийг мань хүн нэлээн дээрээс явж байгаа ажил гэж тайлбарлаж байна.

Жишээ нь Хурдын барилга чанартай учраас know how-г нь ашиглах ёстой гэж үзэж. Ингээд Чойжоо гишүүний байгуулсан ТББ-руу төсвийн олон тэрбумыг хийхтэй адилтгаж болно. Хувийн хэвшлээс сайн туршлага авч болно. Гэхдээ beneficial owner буюу эцсийн өмчлөгч нь хууль тогтоох байгууллагын гишүүн байж болохгүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй ашиг сонирхлын зөрчил мөн. Ж.Галбадрах гишүүн би эндээс баяжаад байгаа юм байхгүй гэж ярьж байна. Энэ бол баяжих үгүйтэй ямар ч хамаагүй. Хууль тогтоогч төсвийн мөнгөнөөс авах, авахгүй асуудал.

Төрийн өндөр албан тушаалтан төрөөс мөнгө авах нь бүү хэл сургалтын тэтгэлэгт ч хүүхдээ хамруулахыг хуулиар хориглосон. Өнөө биш гэхэд дараа шалгагдах биз. Энэ мөнгөнөөс авч ашигласан бол шоронд орохыг ч үгүйсгэхгүй” гэжээ. Ж.Галбадрах нь 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтаар 11-т бичигдэж, гишүүн болсон. ХОМ-ээс харахад 4 тэрбум 144 сая 204 мянган төгрөгийн хөрөнгөтэй. "Шинэ Монгол" сургуулийн захирал 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан нэгэн юм.

Түүний үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургууль нь Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт салбаруудтай аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.