ГЕГ: Соёлын биет өв, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, онцгой гавьяа байгуулсан хоёр албан хаагчид шагнал гардууллаа
Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль бус үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, гаалийн байгууллагын нэр хүндийг өргөн, онцгой гавьяа байгуулсан хоёр албан хаагчийг өнөөдөр шагнаж, урамшууллаа.
Тодруулбал, Соёлын биет өв болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн Улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан хаагчдыг Сангийн сайдын 2025 оны 80 дугаар тушаалаар “ГААЛИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнасныг өнөөдөр Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Г.Энхтайван, Зөрчилтэй тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өглөө.
Дэд дарга Г.Энхтайван шагнагдсан албан хаагчдад хандан Гаалийн байгууллагын удирдлагын багийн зүгээс болон нийт албан хаагчдын өмнөөс баяр хүргэж, бахархаж буйгаа хэлээд, цаашид бусад гаалийн байцаагчид та бүхнээс үлгэр дуурайл авч, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэж байна гэсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.