Гаалийн түр агуулах болон, баталгаат бүсэд байгаа хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Гааль – Бизнесийн түншлэл” болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд түр агуулах, баталгаат бүсэд байгаа хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаарх “Асуудал-Шийдэл 2025” панелист хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын төлөөлөл, УБГГ-ын удирдлагууд, гаалийн улсын ахлах байцаагчид болон УБТЗ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Гаалийн хяналтын бүс эзэмшигч ААН, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоодын удирдах албан тушаалтнууд оролцож, хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.