П.Наранбаяр: 117 багш, ажилтны тэтгэмжийн санхүүжилт хасагдсан ч Боловсролын сайдын багцаас цаг тухайд нь хэвийн олгоно
Боловсролын яамнаас өнөөдөр багш нарт нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой дараах мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан.
2025 оны 7-р сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан.
Гэвч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.