Хэнтий аймгийн Цэнхэрмандалд согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хүзүүн тус газар хутгалж амийг нь хөнөөжээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандалд согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хүзүүн тус газар хутгалж амийг нь хөнөөжээ

Энэ сарын 20-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт хоёр иргэн архидан согтуурсан үедээ маргалдаж, нэгнийхээ хүзүүн тус газар хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Уг явдлыг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас тодруулахад "Хэргийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэсэн бол зарим эх сурвалжуудын хэлснээр хоёр эрэгтэй нэгнийхээ гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ маргалдаж, улмаар харилцан биенээ хутгалж, нэг нь их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан бол нөгөө нь гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэсэн юм.

Тухайн өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 100 жилийн ой болж, сумын иргэд баяр тэмдэглэж байсан аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.