Т.Нямжаргал UFC-д тулалдах хоёр дахь монгол тамирчин боллоо
Холимог тулааны хамгийн алдартай холбоо болох UFC-гийн өдөн жинд Түмэндэмбэрэлийн Нямжаргал хэмээх монгол залуу олон жилийн гэрээ байгуулжээ.
Энэ жил 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм.
Японы Гладитор холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулгаж авснаар аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж UFC холбооны өмнөх "Road to Asian"-д нударга зөрүүлэх боломжтой болсон.
Энэ боломжийг залуу тулаанч чадмаг ашиглаж өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоонд гэрээ байгуулах сууриа тавьсан юм.
Тэрбээр нийт найман тулааныхаа долоог нь үндсэн цагаас өмнө дуусгасан.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.