ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг танилцуулж байна.

Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага нийт 55 байгууллага шалгарч энэ онд ахмад настныг хүлээж авах аж. Засгийн газрын 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт долоо хүртэл хоног амарч сувилуулж болно гэж заасан байдаг.

Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35 мянган төгрөг, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тооцон тус тус тогтоожээ.

Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.

content 2497 suvilal0701

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.