Эд зүйлсийг нь олж өгсөн цагдаад талархалаа илэрхийлэв

Эд зүйлсийг нь олж өгсөн цагдаад  талархалаа илэрхийлэв

Америкийн Нэгдсэн Улсын иргэн Эндрю энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн захаар үйлчлүүлж таксинд сууж, буухдаа цүнх болон камераа мартаж буусан байна.

Энэ талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу тус аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ариунболд ажиллаж гээгдүүлсэн эд зүйлийг нь олж өгчээ.

Уг үйл явдлын талаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн Эндрю тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сайхан сэтгэлийг цохон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн талархал ирүүлсэн байна.

content 2501 29072025135344515492

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.