ЕБС-ийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц амралт гарчээ

ЕБС-ийн сургуулийн 2025-2026 оны  хичээлийн жилийн бүтэц амралт гарчээ

Боловсролын яамаас 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа.

2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Энэ жил өвлийн амралтын хугацаа нэг долоо хоногоор сунгажээ. Бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн амраад 2026 оны нэгдүгээр сарын 26-д хичээл орно. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-оос эхлэн амарч нэгдүгээр сарын 26-д хичээлдээ орно.

Ахлах ангийн сурагчдад амралтын нэг долоо хоногийг цахимаар хичээллэх хуваарьтай болгожээ. Х-XII ангийн сурагчдын цахим сургалт 2026 оны нэгдүгээр сарын 19-өөс 23-ны өдрийг дуустал үргэлжлэх хуваарь гарчээ.

content 2507 3a8c640c c9e1 46ec b

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.