МУГЖ Л.Чаминчулуун гишүүн хүүгээрээ гангарав
Жүжигчдээс хань нь ч юм уу, үр хүүхэд нь улс төрд хүч үзэх тохиолдол ер нь ховор. Улстөрчид өөрсдөө жүжигчид юм биш үү гэж манайхан егөөддөг л дөө.
Тэгвэл цалгисан их авьяаст МУГЖ Л.Чаминчулууны хүү Б.Баярбаатар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болоод буй.

Нэрт жүжигчний хань Л.Баярмагнай МАН-ын аппаратад олон жил ажилласан ахмад зүтгэлтэн байсан юм билээ. Аавынхаа нөлөөгөөр бага залуугаасаа нам төр дагасан Б.Баярбаатар улс төр судлалын доктор цолтой, улс төрд бол хол явна гэсэн холын бодолтой хархүү. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар ажиллаж буйгаас үзвэл үнэхээр хол явж мэднэ. Гэхдээ хэт намчирхаг хайрцагнаасаа гарахгүй бол залуу хүн гэхэд заримдаа хэт коммунист хандлага харуулчих гээд байдаг сул талтай. Яван чангарна биз ээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.