Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багшид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламж гардуулжээ

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багшид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламж гардуулжээ

2025 онд Монгол Улсын сурагчид олон улсын математик, хими, физик, биологи, газарзүй, мэдээлэл зүйн олимпиадуудаас бүгдээс нь медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүлсэн билээ. Олимпиадын хорооны удирдлагын дор сургууль, дүүрэг, аймаг/нийслэлийн олимпиадууд зохион байгуулагдаж, шалгарсан шилдэг сурагчид нь олон улсын олимпиадад оролцох эрхийн эзэн болдог.

Монгол Улс 1964 оноос эхлэн Олон улсын Математикийн олимпиад /IMO/-д анх оролцож эхэлсэн бол хамгийн сүүлд Олон улсын Газарзүйн олимпиадад албан ёсоор нэгдэн оролцож эхлээд байна.

Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 6 хичээлээр олон улсын олимпиадад оролцож, алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлж өндөр амжилтыг үзүүлсэн. Олон улсын олимпиадад амжилт гаргасан нийслэлийн 20 сурагч, багшийг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хүлээн авч уулзан баяр хүргэж, шагнаж урамшуулсан байна.

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав. Мөн олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан юм.

Монгол хүүхдүүд олон улсын 6 хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргалаа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.