Нэрт орчуулагч Г.Акимд хандив цуглуулж байна
“Зуун жилийн ганцаардал”, “Шашдирын чуулган”, “Өвгөн тэнгис хоёр”, “Цаазын тавцанд”, “Аранзал дарвуулт хөлөг” тэргүүтэй, дэлхийн энтэй олон бүтээлийг монгол хэлнээ гарамгай орчуулсан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Акимд хандив цуглуулж эхэлжээ.
Түүний шавь, нэг салбарын номын нөхөд, дүү нар нь энэхүү хандивын аяныг эхлүүлсэн байна. Г.Аким гуай нойр булчирхайн хорт хавдар өвчнөөр шаналж байгаа тул эмчилгээний зардалд ийн олон нийтээс хандив цуглуулахаар өөрсдөө санаачилсан аж.
Нэрт соён гэгээрүүлэгч, номын гүүш Г.Аким нь сүүлийн жилүүдэд хадны сүг зураг судлах томоохон чиглэлд хөл тавиад байгаа. Хэд хэдэн бүтээл ч туурвиад амжсан тэрбээр “Үүнийг л судлахгүй бол би соёлын хүн, сурвалжлагч гэж яваад яах вэ. Магадгүй миний бичсэнийг залуучууд уншаад, хожим дэлгэрүүлж судлах байх” хэмээсэн байна.
Г.Аким гуайн хандивын данс: 530004000-410021303, Худалдаа хөгжлийн банк, Го.Аким
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.