Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

8:30 цагт: Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллана. Утас: 86150069

9:00 цагт: “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр МУИС-д болно. Утас: 95289288

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-26-нд зохион байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. 

-Дэлхийн зураг авалтын өдөр (World Photography Day) буюу гэрэл зургийн урлаг, шинжлэх ухаан, түүхийг хүндэтгэх өдөр тохиож байна.

-Хүмүүнлэгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ажиллагчдыг хүндэтгэх Дэлхийн хүмүүнлэгийн өдөр (World Humanitarian Day) тохиож байна.

-Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.