Өнөөдөр болох үйл явдлын тойм:
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
8:30 цагт: “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд болно.
09:00 цагт: Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал Чингис хаан зочид буудалд болно. Утас: 88016767
11:00 цагт: “FIBA U16 Asia Cup” тэмцээний хэвлэлийн хурал “М Банк Арена”-ийн 5 давхарт “Ball Room”-д болно.
18:00 цагт: “Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
-Нийслэлийн есөн дүүрэгт “Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.
-ЕБС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэнэ.
-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт Бөмбөрцөг театрт наймдугаар сарыг дуустал болно.
-“Nomadic legend” Ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт энэ сарын 31 дуустал болно.
- “Hun totem” Үндэсний урлагийн тоглолт Хүн театрт наймдугаар сарыг дуустал үзэгчдийн хүртээл болно.
-“Land of the Sky” Үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
-Монголын гайхамшигт урлагийн тоглолт Монголын Хүүхдийн Ордонд наймдугаар сарыг дуустал болно.
-"Япон будааны баяр-2025" Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 21-22-нд болж байна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.