Шинэ Зеланд Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга ЖЕРАРД БРАУНЛИ-д УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа

Шинэ Зеланд Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга ЖЕРАРД БРАУНЛИ-д УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ИХ-ын гишүүн О.Цогтгэрэл эрхэмсэг ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, 2025 оны 02 дугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Шинэ Зеланд Улсад айлчлах үеэр халуун дотно хүлээн авч, парламентын үйл ажиллагааны туршлагаа хуваалцсанд дахин талархал илэрхийлэв.

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ хүн амын тоо ойролцоо, парламентын засаглал, сонгуулийн тогтолцооны төсөөтэй талуудыг дурдав. Цаашид хоёр орон ардчилсан засаглалыг бэхжүүлэх, парламентийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл парламентын үйл ажиллагааг мэтгэлцээний зарчимд тулгуурлан явуулах, парламентын хяналтын чиг үүргийг шинэ шатанд гаргахад Шинэ Зеланд Улсын парламентын туршлагаас суралцах зүйл их байгааг тэмдэглээд өнгөрсөн 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд АН-ын бүлгийн гишүүд санаачлан Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын асуулгын цагийг бий болгосон, УИХ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг сөрөг хүчнээс удирдах боломжтой болгосон зэрэг ахиц дэвшлүүдийг дурдлаа.

Талууд эдгээр хуулиуд нь Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, парламентЫн үйл ажиллагаанд ил тод байдлыг бий болгоход чухал ач холбогдлыг өндрөөр үнэлэв.

Эрхэмсэг ноён Жерард Браунли манай хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж ирснийг дурдаад, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх асуудлаар харилцан туршлага судалж ирснийг тодотголоо. Уулзалтын үеэр парламентын сонгуулийн холимог тогтолцооны давуу тал, тулгарч буй сорилт, парламентад суудалтай намуудын онцлогийн талаар ярилцлаа.

Уулзалтад УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Г.Ганбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Ардчилсан намын ЕНБД Н.Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны зөвлөх М.Чимэддорж, А.Батпүрэв, П.Амарбаясгалан нар оролцлоо.

content 2609 542033252 1182578060

content 2609 540503997 1182577833

content 2609 540773868 1182577903

content 2609 543156864 1182578083

content 2609 543414701 1182577827

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.