Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтсан МАН-ын экс дарга нар
МАН-ын Их хурлаас өмнө бүлэглэл фракцийн уулзалт яриа хэлэлцээр өрнөдөг уламжлалтай. Эрх баричгдын тухайд дээрх уулзалт яриа хэлэлцээрээ олны хөлөөс хол, хөдөө хээр эсвэл хилийн чанадад хийдэг уламжал тогтоод удаж буй.
Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй ШХАБ-ын ээлжит уулзалтад оролцож буй. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын экс дарга нар болох Сү.Батболд, М.Энхболд нар багтсан анхаарал татаж байна.
Эндээс хархад Ерөнхийлөгч намын Их хурлаас өмнө Сүгийн фракц болон хотын фракцтай тохироо хийж байгаа нь тодорхой болж байгаа төдийгүй Сүгийн фракц болон хотын фракц Ерөнхийлөгчийн талд багтаж байх магадлал өндөр байна. Тиймдээ ч айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гэдгээ гэрэл зургаар дамжуулан мэдэгдэж байж болох талтай. Юутай ч Ерөнхийлөгч намын Их хурлаас өмнө өөрийн уулазлт яриа хэлэлцээрээ амжуулсаар байна.
Түүнчлэн маргааш Казакстан руу мордох гэж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаад ямар бүрэлдэхүүнтэй явах нь сонирхолтой. Мэдээж энэ удаагийн УИХ-ын даргын албан ёсны ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүд бусад төлөөлөл ирэх 10-р сард товлон зарлагдаж магадгүй байгаа МАН-ын Их хурлаар хэлэлцэх намын даргын асуудлыг нэг талд нь багтаахын тулд өрнөх улс төрийн яриа хэлэлцээр байх нь дамжигүй юм.
Магадгүй угаас стратегич хүний хувьд АБ номер нэгийг налж ЛО ганцаардаж мэдэх дүр зураг эндээс харагдаж байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.