АВТО МАШИНЫ ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧИХ ЗОХИЦУУЛАЛТЫГ КАМЕРЫН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖ ӨНӨӨДРӨӨС БУЮУ 9-Р САРЫН 4-НӨӨС ЭХЛЭН ХАРИУЦЛАГА ТООЦНО

АВТО МАШИНЫ ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧИХ ЗОХИЦУУЛАЛТЫГ КАМЕРЫН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖ ӨНӨӨДРӨӨС БУЮУ 9-Р САРЫН 4-НӨӨС ЭХЛЭН ХАРИУЦЛАГА ТООЦНО

Засгийн газрын 1111 төвд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийг цаашид үргэлжлүүлэх эсэх, зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаар санал, гомдол иргэд ирүүлсээр байна.

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар иргэдийн санал гомдлыг үндэслэн, холбогдох албаныхантай уулзлаа. Авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг үр дүнтэй зохион байгуулах, хяналтыг сайжруулж, зохицуулалт зөрчсөн жолоочид хуулийн хүрээнд хариуцлага тооцох, холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг санууллаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн зорчих эрх тэгш хангагдах ёстой. Нэг нь нийтийн төлөө машинаа тавиад явж байхад, нөгөө нь дур зоргоороо байж болохгүй. Энэ зохицуулалт иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой.” гэв.

content 2617 541045742 7627267597

content 2617 540063564 3907931239

content 2617 540633035 1842050889

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.