Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа

Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа

Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болж Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, Сэлэнгэ аймаг дах гаалийн газрын хамт олон болон албаны бусад төлөөллүүд оролцлоо.

content 2622 541506791 7403970923

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 47 дугаар тогтоолын хүрээнд “Гаалийн шинэчлэл”-ийн ажилд шаардлагатай төсвийн асуудлыг "Азийн хөгжлийн банк"-ны нэн хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар шийдвэрлэсэн нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байна.

Алтанбулаг боомтын шинэчлэлийн хүрээнд, зорчигч тээврийн терминалд 17, ачаа тээврийн терминалд 14 ухаалаг гарцыг суурилуулж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30.000 м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулжээ. Мөн 7.8 сая долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, хяналтын рентген болон лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг бүрэн ашиглалтад оруулаад байна.

content 2622 541239538 7403974523

Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол боомтыг өргөтгөснөөр 1.500.000-2.000.000 зорчигч, 600.000-800.000 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

content 2622 543369619 7403970490

content 2622 541418649 7403973090

content 2622 541986454 7403972490

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.