Монголын бүх ордын 96 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 4 хувийг Ухаа худаг орд эзэлдэг
Тавантолгойн ордыг төрд буцаан өгөхөөс өмнө, Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний 17 дугаар тушаалаар солбицлын талбайг хагас жилийн хугацаагаар нөөцөд авсан байдаг. Энэхүү нөөцөд авсан талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд өргөдөл гаргажээ. ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн мэргэжилтнүүд “…хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байна” гэсэн боловч ГУУКА-ны даргын 2006 оны долдугаар сарын 20-ны 7-3194 тоот албан бичгээр “. . . Дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержи ресурс” ХХК-д өгчээ.
Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа ухаа худаг ордын талаар “энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. “Энержи ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худагийн ордыг авсан. “Энержи ресурс” компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье” гэж байжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.