Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Энэ жилээс түүхий нүүрс түлэхгүй учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг НЗД-ын нөөц хөрөнгөөр шинэчилнэ
Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-наас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинэчилнэ.
Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуулийн зуухыг хийн түлш рүү шилжүүлээд холбох ажлыг эхлүүллээ. Зарим сургууль ул ширмээ шинэчилж, мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглээд явна. Зарим сургуулийг хийн болон цахилгаан түлшинд шилжүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Хувийн аж ахуй нэгжүүд мөн түүхий нүүрсийг ирэх сарын 15-наас түлэхгүй учраас үүнээс өмнө зуухаа шинэчлэх зэргээр бэлтгэл базаах хэрэгтэй. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийт 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Э
нэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 180 мянган тонн мидлинг, 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй тэнцэж байна. Түүхий нүүрс бүрэн хэрэглэхгүй байснаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол 8-10 хувь буурна. Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон түлш, шахмал түлштэй хамт иргэдэд түгээгдэнэ. Хагас кокс бол бүрэн боловсруулсан, ахуйн хэрэглээнд ашиглаж болохуйц сайн чанарын нүүрс.
Түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш түлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45-50 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байна. Түүхий нүүрс олборлодог ч хагас коксон түлш шиг боловсруулж чадахгүй байгаа учраас олон улсын стандартад нийцсэн хагас коксон түлшийг оруулж ирж байна
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.