Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Хөвсгөл, Баян-Өлгий аймагт ажиллаж, осол гэмтэлд өртсөн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн, жолооч И.Сүхбат нарын баг бүрэлдэхүүн алсын дуудлагаар орон нутгийг зорьж, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Ц.Амарбат,  М.Золбаяр, мэдээгүйжүүлэгийн эмч Ж.Нэргүй, Б.Бямбасүрэн болон сувилагч н.Буянхишиг, туслах н.Бямбабаяр нартай хамтран цээжний хөндийн мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Түүнчлэн тус алсын дуудлагын баг Баян-Өлгий аймагт үргэлжлүүлэн ажилласан бөгөөд  аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч А.Еркебек, мэдээгүйжүүлэгийн эмч М.Маруа, мэдээгүйжүүлэгийн сувилагч н.Еркетай нарын хамт цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

content 2639 542869914 1161694812

content 2639 543049734 7720927023

content 2639 543037540 3078959772

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.