УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цагаан сараар ажлын тав хоног амардаг болох санаачилга гаргаж, хуульд өөрчлөлт оруулна гэв
Монголчууд цагаан сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай. Тэгвэл энэ жил VII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1, 2-ны өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-нд буюу өнгөрсөн бямба, ням гарагт, шинийн гуравны өдөр 12-ны даваа гарагт таарсан. Үүнээс үүдэн цөөн хоногт багтаан золголт хийсэн нь хотын түгжрэл, хөдөө орон нутгийн замын холыг туулж барахгүй, шинэлж чадсангүй хэмээн иргэд бухимдалтай хандаж буй. Иймд иргэд наадам болон цагаан сараар олон хоног амарч, бусад баярын өдрүүдээр ёслоод өнгөрдөг байя гэхчилэн санал гаргаад буй. Тэгвэл УИХ-ын Х.Ганхуяг "Цагаан сараар ажлын тав хоног амардаг болох" санаачилгыг гаргаж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.