10 сартай нярайг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн П-г “Биеийн байдал тааруу“ хэмээн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

10 сартай нярайг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн П-г “Биеийн байдал тааруу“ хэмээн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн онц ноцтой хэрэг Төв аймагт гарсан.

Тодруулбал, Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очжээ. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П унтаж байхдаа тус айлын 10 сартай нялх хүүхдийг их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн юм.

Иймд улсын яллагчаас түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан аж. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсон юм.

Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулах шийдвэрийг гаргажээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.