Н.Энхбаяр: "Чайна энержи"-гийн гэрээ хийсэн Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар огцрох ёстой
Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр хэвлэлийн бага хурал хийж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээний талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ бол маш ноцтой гэрээ. УИХ-д Засгийн газар энэ гэрээг оруулж хэлэлцүүлсэн. Гэрлийн хурдаар орж хэлэлцдэг жишээнүүдийн нэг болсон. Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна.
Б.Дэлгэрсайхан даварчихсан хүн учир ил гараад алдаатай юм яриад байна л даа. Тэр хүн нэн даруй огцрох ёстой. Нуугдаад байгаа хүн нь Ц.Туваан. Б.Дэлгэрсайхан өөрөө хэлнэ лээ, “Ц.Туваан нүүрсний гэрээ хийсэн ш дээ” гэж.
Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна." гэж хэллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.