БЗД-ийн 5-р хорооны оршин суугчид: Манай хорооны алга дарамхан газрыг УСУГ ажилчдын байр барих нэрийдлээр компаниудад түрээслэх төлөвлөгөөтэй байна

БЗД-ийн 5-р хорооны оршин суугчид: Манай хорооны алга дарамхан газрыг УСУГ ажилчдын байр барих нэрийдлээр компаниудад түрээслэх төлөвлөгөөтэй байна

БЗД-ийн 5-р хорооны 69-р сургуулийн орчим явган хүний зам талбай муу, агаарлах хүүхдийн талбай, ногоон байгууламж огт байхгүй. Тухайн сургуульорчим байрлах багахан газарт хуучин балгас шахуу байсан барилгыг нураан ногоон байгууламж барьж өгөхийг тус хорооны иргэд удаа дараа саналт хүсэлтээ хэлж байжээ. Гэвч удтал балгас байсан газрын барилгыг нурааж хашаа татан, шинээр барилга барьж эхэлсэн байна. Иймд хорооны иргэд бухимдан ЗДТГ-таа хүсэлт тавьж, барилгын үйл ажиллагааг зогсоохыг хүсжээ.

Тэгвэл энэ газар УСУГ-ын эзэмшлийн газар бөгөөд ажилчдын байр барихаар төлөвлөсөн гэдгийг холбогдох албаныхан тайлбарласан. Гэтэл УСУГ-ынхан ажилчдын байр барих нэрийдлээр 1 давхраас бусад давхруудаа компаниудад түрээслэх төлөвлөгөөтэй байгаа, зөвшөөрөлгүй орон сууц бариулж байна хэмээн иргэд хардаж байна. 

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.