"Дулааны цахилгаан станц"-ын тендерт нөлөөлж, хахуулийн мөнгөөрөө “Lexus 600” авсан Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг хуулийн байгууллагаас баривчлан, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Ц.Сайхандэлгэр нь тус суманд 30 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан "Дулааны цахилгаан станц"-ын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллахдаа сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.09.11/ тус суманд шалгалтын ажиллагаа явуулж, Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилсан байна. Тэрбээр хахуулийн мөнгөөрөө “Lexus 600” маркийн машин худалдан авсан байсныг хураагаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн уг хэрэгт Эрчим хүчний яамны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд холбогдсон байж магадгүй юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр нь Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч, ЗДТГ-т хэлтсийн дарга зэрэг олон албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албаар хөлжсөн нэгэн гэгддэг байна.
Эх сурвалж: isee.mn
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.