МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?

МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?

Олон жилийн турш Л.Оюун-Эрдэнийн найз ч юм шиг өрсөлдөгч ч юм шиг явж ирсэн Д.Амарбаясгалан ийнхүү анх удаа өөрийнхөө хүслийг ил гарган тод дуугарлаа. Тэрбээр МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Улс төрд 70-аад оныхон ноёрхож У.Хүрэлсүх хуучуулыг илүү дөвийлгөх болсон. Үүний эсрэг 80-аад оныхон босож буйгаа албан ёсоор зарлаж буй нь энэ. Засгийн газрыг хангалтгүй ажиллаж байна гэж Д.Амарбаясгалан ил тод хэлснээр Г.Занданшатарыгаа, У.Хүрэлсүхийгээ хангалтгүй гэчихлээ гэсэн үг. Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын тухай хуулийг хангалтгүй муу хууль гэлээ. Ярсхийтэл гараа өргөөд л эвтэй гэгч нь хууль баталдаг МАН-ынхан дотоод зөрчлөө ил гаргаад байдаггүй цэгцтэй. Энэ удаад шилэн байдлаар үзэлцэж байх чинь. Юу л болдог бол доо.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.