Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!
Намрын улс төр буцалж эхэллээ. Өнөө маргаашгүй их хурлын чуулган нээгдэх гэж буй энэ мөчид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарлалаа.
Хэд хоногийн өмнөөс л Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б.Амарбаяcгаланг, харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын даргад сойж баруун, зүүн өврийн энгэрээр уулзаж байгаа талаар мэдээлэл хүчтэй өрнөөд байв. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн хамт Архангайд уулзалт зохион байгуулсан. Араас нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр Их тэнгэрт НАМЗХ тэргүүтэй намын “хөл”-үүдээ цуглуулсан гэх мэдээлэл хөвөрсөн.
Угтаа намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмээрээ Г.Занданшатарт МАН-ын даргын тамгыг өгөх чиглэлд Ерөнхийлөгчийн институт анхаарч буй. Харин үүнд Л.Оюун-Эрдэнэ яаж сөрөх юм, эсвэл өнгөрөөх үү гэдэг сонин байв.
Гэтэл өнөөдөр Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан нь утгаараа зарлаагүй дайны оршил боллоо.
Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлээ хадгалж үлдэх боломж нь Д.Амарбаясгалан гэж харж, тооцсон байх. Тиймээс ч намын даргын сунгаанд оролцохыг ил, далдаар шахаж буй гэх хэвлэлийн мэдээ оргүй хоосон сэвээ биш нь тодорхой. Сэвээ болгоны цаана хэн нэгний нууцхан ашиг сонирхол нуугдаж байдаг нь ч гэм биш.
Одоо МАН-ын хурлын товыг Л.Оюун-Эрдэнэ зарлаж ширүүхэн өрнөл үргэлжлэх нь.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.