Улирлын томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

Улирлын томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

Улирлын томуугийн дархлаажуулалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. 

Дархлаажуулалтад 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмадууд, 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, Архаг хууч өвчтэй хүмүүс, Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар үнэ төлбөргүй хамрагдана. 

Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил байдаг. Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцины найрлагыг 2-3 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутаг бүрд томуугийн вирүсийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг бөгөөд зөвлөмжийн дагуу вакцины компаниуд үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байсан юм.  

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.