“90 минут тоглоно” гэсэн “T-ARA” хамтлаг ердөө 6 дуу дуулаад тайзнаас буужээ
Сүүлийн жилүүдэд дэлхийн урлаг соёлын алдарт дуучид, жүжигчид, инфлюнсерүүд шил дараалан Монгол улсад ирж буй. Тэгвэл ээлжит уран бүтээлчдээр БНСУ-ын алдартай хамтлагуудын нэг болох “T-ARA” Монголд хоёр дахь удаагаа ирсэн юм. Тоглолт өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон ч тэд ердөө 6 дуу дуулаад тайзнаа дахин гарч ирээгүй аж. Угтаа T Ara хамтлагийг тайзнаа 90 минутын турш уран бүтээлээ хүргэх болно гэж маркетинг хийн, тоглолтын тасалбараа ч мөн өндөр үнэтэй худалдсан.
Тухайлбал тоглолтын тасалбар энгийнээс VIP хүртэл 150,000-800,000 төгрөгийн үнэтэй байв. Гэвч тасалбарынхаа үнэд таарсан сэтгэл хангалуун тоглолт бус дуугаралт муу, ердөө 6 дуу, гол хамтлаг бус Монголын улиг болсон дуучид тоглолт дуусгалаа хэмээнд үзэгчид шүүмжилсээр байна.
О.Хулан
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.