Чарли Киркийг буудаж хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ
Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд АНУ-ын консерватив улс төрийн зүтгэлтэн 31 настай Чарли Кирк Ютагийн их сургуульд илтгэл тавьж байхдаа буудуулж, амиа алдсан билээ.
Тэгвэл түүнийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээллээ. Тэрээр энэ тухайгаа “Бид хэрэгтнийг баривчилсан. Түүнд цаазын ял онооно гэж найдаж байна. Көрк бол гайхамшигтай хүн байсан. Би түүний буудуулж байгаа бичлэгийг үзэхгүй. Яагаад гэвэл түүнийг амьд сэрүүнээр нь дурсаж явмаар байна” гэж Fox телевизийн нэвтрүүлгийн үеэр ярьсан байна.
Тус гэмт хэрэгтэн нь Юта мужийн 22 настай Тайлер Робинсон гэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.