Өнөөдөр болох үйл явдал.
10:00 цагт: Улсын Их Хурлын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
10:30 цагт: Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт болно.
11:00 цагт: “Улсын эх дагина Дондогдулам” уран зургийн үзэсгэлэн, гурвалсан номын нээлт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
11:00 цагт: Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудлын тухай төр, засагт шаардлага хүргүүлэх талаар Ахмадын холбооноос "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Хурцэцэг нь Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа удаа дараа дарамтлан загнасан ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс "Төрийн өндөр албан тушаалтны төгсөрсөн дээрэм" сэдвээр мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ.
Орон нутагт:
-Монголын бүх ард түмний спортын XVI их наадам нээлтээ хийнэ.
Хилийн чанадад:
-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё эхэллээ.
-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.