Өнөөдөр болох үйл явдал.

Өнөөдөр болох үйл явдал.

09:00 цагт: Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгааны ажлын дунд шатны тайлангийн хэлэлцүүлэг Эрчим хүчний яамны хурлын танхимд болно.

09:00 цагт: Тарваган тахал өвчний талаарх "YERSINIA" олон улсын 15 дахь удаагийн симпозиум “Блю Скай” зочид буудлын “Даймонд” болно.

09:00 цагт: Авлигын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын стандартын сургалт “Туушин” зочид буудалд болно.

09:30 цагт: Улс төрийн намын санхүүжилт, хандивын бүртгэл, тайлагналын цахим системийн даалгавар боловсруулах хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын Хурлын танхимд болно.

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10:30 цагт: УИХ, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

10:40 цагт: Хятадыг танин мэдэх нь-Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт, Монгол-Хятадын найрамдалт харилцааг илтгэх гэрэл зураг болон номын уулзалт үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно.

11:00 цагт: “Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой Бүх нийтийн марафон гүйлтийн талаар Спортын төв ордонд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Озоны үндэсний албаны захирал, профессор Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны ТУЗ-ийн дарга Х.Оргил нар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Г байранд болно.

11:30 цагт: “Сэлбэ 20 минутын хот”-ын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

19:00 цагт: Хятад орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Тэргэл сарны баярыг угтах тоглолт болно.

Үндэсний номын сангийн үйл ажиллагаа өнөөдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Өвлийн цагийн хуваариар Төв болон салбар номын сангууд Даваа-Баасан гарагт 09:00-20:00 цаг, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана.

Орон нутагт:

Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.

Хөвсгөл: Хөл хориог цуцалж, өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё эхэллээ.

-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.

-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.