"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд 20 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ
“Gem mall” худалдааны төвд иргэн Э эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр өглөө 09:00 цагт товлогджээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан.
Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж долоодугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Улмаар тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж долоодугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.