Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

09:00 цагт: "Монголын угсаатан судлал: Дэг, өв, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно.

09:00 цагт: “Gem mall3 худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.

10:00 цагт: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн 15 дугаар форум "Туушин" зочид буудалд болно.

10:00 цагт: “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд “100 жил-100 бүтээл”-ийн номын зохиогчийн эрх шилжүүлэх ёслол, Хятад, Монголын хэвлэлийн солилцоо, ном хандивлах үйл ажиллагаа, “Амин гол” номын нээлт Уран зургийн галерейд болно.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11:00 цагт: Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн намтар, уран бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор “Шиба Рёотаро ба Монгол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн хичээлийн I байр, “Эрдмийн танхим”-д зохион байгуулна.

11:30 цагт: “Albion Art Jewelry Institute” үүсгэн байгуулагч Казүми Арикава нь “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд олон нийтэд зориулан илтгэл тавина.

13:00 цагт: “Zone X” хөгжмийн фестивалийн хэвлэлийн хурал Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

16:00 цагт: БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулан Туркийн Элчин сайдын яам болон Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АТА)-ийн зүгээс хамтран мэдээлэл хийх уулзалтыг ЭСЯ-ны байранд зохион байгуулна.

16:00 цагт: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.

Орон нутагт:

Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.

-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Хятадын Шиюн Ань хотод сагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны ДАШТ эхэлнэ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.