Gem mall худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн Н.Энхбатад бүх насаар гянданд хорих ял оноолоо

Gem mall худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн Н.Энхбатад бүх насаар гянданд хорих ял оноолоо

Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Gem mall" худалдааны төвд эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн этгээд Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч Н.Энхбатад БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Түүнчлэн, сэтгэцийн хохирол 162.3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, амь хохирогчийн хүүхдэд олгож, амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд асран хамгаалагч томилохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэлээ.

О.Хулан

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.