Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд бизнес, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох зорилгоор “Шангри Ла” зочид буудлын “Ballroom 3” танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

09:00 цагт: Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. 

09:30 цагт: "Ардчилсан үндсэн хуульт засаглалаар бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд  нээлтээ хийнэ. 

10:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

10:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025”  үйл ажиллагааны нээлт Мэдээлэл, технологийн үндэсний паркад эхэлнэ.

12:00 цагт: УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

12:00 цагт: "Аюуд" ХХК, "Хуашенконстракшн Монгол" ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" компанийн зүгээс "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.

13:30 цагт: УДЭТ-ын санаачилгаар ССАЖЗЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Утга зохиолын 7 хоног” аяны нээлт болно.

14:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд эхэлнэ.

15:00 цагт: Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.

Орон нутагт:

Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.