УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өгчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өгчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ "Намайг хууль хяналтын байгууллагынхан удаан хайж байна гэнэ. Харин би тэднийгээ хайгаад өөрөө ирлээ. Намайг яллах тогтоолыг би аваад ирсэн. Өнөөдөр Монгол Улс парламентын засаглалтай. Ерөнхийлөгчийн засаглалтай болоогүй байна шүү У.Хүрэлсүх ээ..

Саунаас хууль хяналтын байгууллагыг удирддаг тэнэглэлийг ярьсныхаа төлөө дээрэлхүүлж байна. Би жинхэнэ ажлаа хийж байна. Жинхэнэ улстөрч гэсэн үг. Би айхгүй. АТГ хонзонгоор ажлаа хийж байна. У.Хүрэлсүхэд АТГ байна. Надад үнэн байна. Хуулийнхан энгийн ард түмнийг тамлаж байгаа даа. Энэ тэнэглэлийг зогсооно" хэмээгээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өгч байна гэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.