“Элчин цом” таеквондогийн тэмцээн болж байна

“Элчин цом” таеквондогийн тэмцээн болж байна

Монголын таеквондогийн холбоо, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулдаг “Элчин цом” тэмцээн Монгол бөхийн өргөөнд болж байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит пүмсэ тэмцээнийг 15 дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ жил 27 багийн 800 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ганцаарчилсан болон хосын, холимог хосын А, В, С ангилалд аваргуудаа тодруулж байна.

Таеквондогийн спортын пүмсэ төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт багтсан төдийгүй цаашлаад 2028 оны Лос-Анжелесын олимпод үзүүлэх төрлөөр оролцохоор болсон юм.

Ташрамд дурдахад, Монголын таеквондогийн холбоо 2026 онд ААШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болжээ.

content 2731 68d4aff0026f8

О.Хулан

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.