Маргааш болох Бага хурлаар МАН-ын дарга хэн болох вэ

Маргааш болох Бага хурлаар МАН-ын дарга хэн болох вэ

Монгол ардын намынхан УЗ өнгөрсөн амралтын өдөр хуралдаж дараагийн даргаа тодруулах Бага хурлын товоо гаргасан. 

Бага хурлаас намын даргаа томилно гэвэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэсэн хоёр хүч тэнцүү өрсөлдөгчдийн аль нэг нь сонгогдох ёстой. 

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь Бага хурлаар 250 орчим саналыг дангаараа авч байж намын даргаар сонгогдох болно. МАН-ын дүрмийн 20.3.7-т "Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэж заасан. Бага хурал 370 орчим гишүүнтэй гэж үзвэл тэдний гуравны хоёрын саналыг нэг нь дангаараа авна гэдэг хүндхэн нөхцөл болоод байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.