Гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медалийн төлөө шалгарлаа

Гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медалийн төлөө шалгарлаа

Хятад улсын Чиндао хотод зохиогдож буй “Чиндао гран при” тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ. 

Энэхүү тэмцээний -66кг/жин/-д МУГТ Ё.Басхүү 2024 оны дэлхийн аварга Япон улсын тамирчин Рёома Танакаг ороож этэх мэхээр хагас финалд цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө шалгарч үлдэв. 

“Чиндао гран при” тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 15 тамирчин оролцож байна.

60кг Б.Сүхбат, Т.Түмэнжаргал
66кг Ё.Басхүү
73кг Л.Энхдөл, Д.Будсүрэн
81кг О.Шинэбаяр
+100кг О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
48кг Г.Наранцэцэг
52кг Ц.Гал-Од, Б.Уранзаяа
57кг Л.Сосорбарам
63кг Л.Энхрийлэн
+78кг А.Адъяасүрэн, Д.Номинзул 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.