Марк цуглуулагчид PHILAKOREA 2025 олон улсын шагнал хүртжээ

Марк цуглуулагчид PHILAKOREA 2025 олон улсын шагнал хүртжээ

БНСУ-ын Сөүл хотод 2025 оны 9 дүгээр сарын 17-21-нд зохион байгуулсан PHILAKOREA 2025 дэлхийн маркийн үзэсгэлэнд Монголын марк цуглуулагчид цуглуулгаа дэлгэн харуулж өндөр үнэлгээ авчээ.

 Тухайлбал, энэхүү олон улсын үзэсгэлэнд Монголын Филатeлийн холбооны Ерөнхийлөгч Ч.Энхбат алт, Монголын Филатeлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэмбэрэлдорж алт, Монголын филатeлийн холбооны хүндэт гишүүн Ш.Чадраабал "Үнийг нь нэмж хэвлэдэг тарифийн марк" үзмэрээрээ 88 оноо авч том алтадсан мөнгөн медаль тус тус хүртжээ. Мөн "Монголын Анхны 10 цэнтийн марк" үзмэрээрээ цуглуулагч Ч.Содоо 83 оноо авчээ.

 “PHILAKOREA 2025” үзэсгэлэнгийн медаль гардуулах ёслолын ажиллагаа марк цуглуулагчдын клубт энэ сарын 28-нд  болов. 

 

content 2742 8ac6560038710dfc245e

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.