ХОМ: МАН-ын даргаар томилогдсон Б.Амарбаясгалан 1 тэрбумын орлоготой, 6 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

ХОМ: МАН-ын даргаар томилогдсон Б.Амарбаясгалан 1 тэрбумын орлоготой, 6 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

МАН-ын бага хурлаар УИХ-ын дарга Б.Амарбаясгалан 85.67 хувийн санал авч, намын тамгаа өчигдөр /2025.09.28/ гардаж авлаа. Мөн МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болохоор тов нь гарав.

МАН-ын бага хурлын явцаас эргэн сануулбал, Тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан юм. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг.

Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулах гэсэн боловч нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийж, өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан байна. Ингээд тухайн хүмүүс нэгэнт санал хураалтад оролцохооргүй явсан тул Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцоод 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгууллаа.

Тэгвэл МАН-ын даргаар томилогдож тамгаа гардаж авсан Дашзэгвийн Амарбаясгалан гэж хэн бэ?

 

content 2748 Д

Түүний хувьд 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөж. 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн байна.

Харин ажлын туршлагаас үзбэл,

2000-2007 онд

"Соёмбо принтинг" ХХК-ийн ерөнхий менежер, захирал

2007-2009 онд

"Монгол шуудан" ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга

2009-2012 онд

Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

2008-2020 онд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга

2015-2016 онд

Монгол Ардын Намын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга

2016 оноос

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2022.8 сараас

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын дарга

content 2748 31

Хөрөнгө орлогын мэдүүлэг: 

Өөрийн орлого - 1 тэрбум

Гэр бүлийн орлого - 145 сая

Нийтийн орон сууц- 2

Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж- 1

Авто зогсоол- 3 /Нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6 тэрбум төгрөг/

Тээврийн хэрэгсэл- Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400- 1 /үнэлгээ 120 сая төгрөг/

Мал- 90 адуу /үнэлгээ 283 сая төгрөг/

Газар- Эзэмших эрхтэй -0.07га- 1 /үнэлгээ 5 сая төгрөг/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл- 230 сая төгрөг

Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл- 314 сая төгрөг

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Шинэ талст ХХК /70 хувь/, Севен три студи ХХК /100 хувь/, Голомт банк ХК /0.003 хувь

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.