О.Алтангэрэл: АН-ын Улс төрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
Өчигдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хурал удирдах эрхгүй хэмээн мэдээлэл өгсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр, "УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын даргатай холбоотой огт мэдэгдэл гаргаагүй. Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөл нь УИХ дахь АН-ын бүлэг рүү бичиг өгснийг Намын дарга уншсан. Өөрөөр хэлбэл УИХ дахь АН-ын бүлэг ямар ч шийдвэр гаргаагүй. Улстөрийн соёлын хувьд аливаа нэг нам нөгөө намын асуудлаар хуралдах нь зохимжгүй бөгөөд АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр бол УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөхгүй гэж үзэж байгаа" хэмээн мэдээллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.